Бидний тухай

“Вестерн Холд” ХХК нь 2008 онд гадаад дотоод худалдаа, иргэний болон үйлдвэрлэлийн барилга угсралт барилгын материалын үйлдвэрлэл явуулах үндсэн чиглэлээр анх Ховд аймагт байгуулагдсан.

Монгол улсын алслагдсан баруун хязгаарт түүхий эд материал тээвэрлэн хүргэх зардал өндөр гардаг нь бүс нутгийн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг компани, хувь хүмүүст нөлөөлдөг гол хүчин зүйл байдаг. Баруун бүсийн барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Вестерн Холд” ХХК нь 2019 оноос жилдээ 300,000тн сайн чанарын портланд цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий хуурай аргын үйлдвэрийг  Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэй барьж ашиглалтанд оруулах төсөл боловсруулан ажилласан.

“Ховд эко цемент” үйлдвэр нь Улаанбаатар хотоос 1450 гаруй, Ховд аймгийн төвөөс 15 км зайд Буянт сумын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд цементийн гол түүхий эд шохойн чулууны орд Шохойт уул нь үйлдвэрээс 1.8 км зайд оршдогоороо давуу талтай юм. Цементийн орцын 80 хувийг шохойн чулуу бүрдүүлдэг бол үлдсэн 20 хувийг нь гөлтгөнө, төмрийн хүдэр, нүүрс, занараас бүрддэг. Цементийн үйлдвэр Баруун бүс нутагт байгуулахаар сонгосон газрын бас нэгэн давуу тал нь түүхий эдээ татахад хамгийн тохиромжтой байршил байсан юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнө анх шавыг нь тавьж үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлж,  дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас эдийн засаг царцаж олон саад бэрхшээл байсан ч зорьсон зорилтоосоо няцахгүй зүтгэсээр энэхүү үйлдвэрийг бий болгосон. Ховд эко цементийн үйлдвэрийн цогцолбор нь 30 орчим байгууламжаас бүрдэж, байгалийн түүхий эд эрдсүүдийг байгаль орчинд ээлтэй, дэлхийн дэвшилтэд технологиор боловсруулж өндөр чанартай бүтээгдэхүүн гарган үйлдвэрлэж байна.

Монгол хүн эх орондоо ажиллах, өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараар бахархах, цаашид хөгжин дэвших хүсэл эрмэлзлийг дэмжих таатай нөхцлийг бий болгохоор зорин ажиллаж байна. Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 350 ажлын байр шинээр бий болж, нийт ажилтнуудын 97 хувийг орон нутгийн иргэд болон ойролцоох аймаг сумдын ажилчдаар хүний нөөцөө бүрдүүлж байна. Орон нутгийн чадварлаг мэргэжилтнүүдийг нутагтаа ажиллах боломжоор хангаж байгаа нь залуусын хувьд маш их боломжийг нээж өгч байгаа юм.

 

 

© 2023 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.