Баруун бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах улсын уралдаан зохион байгуулагдсан. Монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, идээ шүүсийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилтан, ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор 2023.05.11-2023.05.14-ний өдөр Баянхонгор аймагт Өнгүр Буурч-2023 тэмцээн амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд нийт 150 гаруй тогооч оролцсоноос “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” үйлдвэрийн баг хамт олон дараах амжилтуудыг гаргаад байна.
“Ховд эко цемент” үйлдвэрийн Ерөнхий тогооч- Б.Ууганцэцэг орчин үеийн монгол хоолны төрөлд- Тусгай байр , Орон нутгийн онцлогтой хоолны төрөлд – Тэргүүн байр
© 2025 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.