“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” үйлдвэр МҮХАҮТ-н Ховд салбар танхимын “ENTREPRENEUR-2023”-с шагнал хүртлээ

МҮХАТ-н  21 аймагт өөрсдийн салбар танхимтай билээ. Аймаг тус бүрийн салбар танхимууд 2 жилдээ 1 удаа  аймгийнхаа эдийн засгийн хөгжил дэвшилд томоохон хувь нэмрээ оруулж, бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж буй байгууллага хамт олныг “Энтерпренер”-ээр өргөмжлөх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан шалгаруулдаг уламжлалтай.
Энэ удаагийн “Энтрепренер-2023” арга хэмжээ 2023 оны 12-р сарын 15-ны өдөр Ховд аймгийн Sentosa Event Hall-д болж “Оны онцлох 9 алдартан Энтрепренер”   “Оны онцлох аж ахуй нэгж Энтрепренер”   “Оны шилдгийн шилдэг Энтрепренер” зэргийг   шалгарууллаа. “Вестерн холд” ХХК -н Ховд эко цементийн үйлдвэр”  “Энтрепренер-2023” арга хэмжээний хамгийн дээд шагнал болох “Шилдгийн Шилдэг Меркури ” цомын эзнээр шалгарлаа.

Ховд эко цемент үйлдвэр нь Монгол улсын 5 том цементийн үйлдвэрийн нэг бөгөөд хоногт 1200тн цемент, Жилд 250,000тн чулуунцар, 300,000тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид баруун 5 аймаг болон төвийн аймгуудын цементийн хэрэглээг хангахаас гадна цаашид хил залгаа ОХУ, Казакстан улсад бүтээгдэхүүнээ эскпортлохоор ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор баруун аймгуудад цементийн үнэ 54% хүртэл бууран барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, орон сууц худалдан авч буй, авахаар төлөвлөж буй иргэдэд өгөөж нь ирж байна. Мөн үйлдвэр шууд 350 ажлын байр, шууд бусаар 3000 ажлын байр бий болгосноор орон нутгийн малчид, тариаланч, тээвэрчин, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх найдвартай хөшүүрэг болж чадаж байгаа юм.

 

© 2024 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.