Барилга экспо-2023 арга хэмжээнээс “ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ” шагнал хүртлээ

Манай Улс хэрэгцээт барилгын материалынхаа 70 орчим хувийг импортоор хангадаг “хэрэглэгч орон” билээ. Тиймээс барилгын зах зээлд өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт техник технологи, барилгын материал, бүтээгдэхүүнийг таниулах зорилгоор BARILGA EXPO 2023 үзэсгэлэн, яармаг  2023/04/28-2023/04/30  “Барилгын материал, техник технологи” чиглэлээр  2023/05/06-2023/05/08 “International construction fair” буюу олон улсын барилгын салбарын оролцогчдын үзэсгэлэн “Мишээл экспо” төвд амжилттай зохион байгуулагдаж, уламжлал ёсоор шилдгүүдээ шалгаруулан, хүндэтгэлийн арга хэмжээ “IBIS” ресторанд болж өндөрлөлөө.

Энэ удаагийн үзэсгэлэн, яармагт барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг аж ахуй нэгж, шинэ технологи нэвтрүүлэгчид зэрэг 300 орчим аж ахуй нэгж оролцож байгаагаас 5 ААН шилдгээр шалгарсан.

“Вестерн Холд” ХХК-н ХОВД ЭКО ЦЕМЕНТ ҮЙЛДВЭР энэ удаагийн үзэсгэлэнд анх удаагаа оролцож “ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ”-р шалгарлаа.

Баруун бүсийг хямд, чанартай цементээр бүрэн хангах ХОВД ЭКО ЦЕМЕНТИЙН үйлдвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж OPC-42.5 маркийн өндөр чанартай цементийг борлуулж байна.

“БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР”

📞Борлуулалтын алба: 7070-7000
📍 Ховд аймаг, Буянт сум

 

 

 

© 2024 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.