Монгол Улсын хөгжил дэвшил, хот байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт болох шилдэг барилга байгууламж, интерьер дизайн, ландшафт төлөвлөлт, архитектурын шилдэг бүтээлүүдийг Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим (МХБХТ), Барилга хот байгуулалтын яамтай хамтран жил бүр алдаршуулдаг “ШИЛДЭГ БАРИЛГА“ арга хэмжээ 19 дах удаагаа зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээ нь 2022-2023 онуудад ашиглалтанд орсон барилга байгууламжуудыг мэргэжлийн үүднээс бүх талаар дүгнэн хэлэлцсэний үндсэн дээр шалгаруулдаг билээ. Энэ удаагийн шалгаруулалтаар Вестерн Холд ХХК-н ХОВД ЭКО ЦЕМЕНТ”-н үйлдвэр Харагчин туулай жилийн “ШИЛДЭГ БАРИЛГА”-р шалгарлаа.
Ховд эко цемент үйлдвэр нь Монгол улсын 5 том цементийн үйлдвэрийн нэг бөгөөд хоногт 1200тн цемент, Жилд 250,000тн чулуунцар, 300,000тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид баруун 5 аймаг болон төвийн аймгуудын цементийн хэрэглээг хангахаас гадна цаашид хил залгаа ОХУ, Казакстан улсад бүтээгдэхүүнээ эскпортлохоор ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор баруун аймгуудад цементийн үнэ 54% хүртэл бууран барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, орон сууц худалдан авч буй, авахаар төлөвлөж буй иргэдэд өгөөж нь ирж байна. Мөн үйлдвэр шууд 350 ажлын байр, шууд бусаар 3000 ажлын байр бий болгосноор орон нутгийн малчид, тариаланч, тээвэрчин, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх найдвартай хөшүүрэг болж чадаж байгаа юм.
© 2024 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.