Шохойн чулуу
Төмрийн хүдэр
Гөлтгөнө
Занар
Нүүрс
Чулуунцар
Элс
Ховд эко цементийн үйлдвэрийн үндсэн түүхий эд материалыг ашиглан орчин үеийн дэвшилтэт техник технологиор РС 32.5, OРС 42.5, РС 52.5 ангиллын өндөр чанарын портланд цемент үйлдвэрлэж байна.. Мөн Бид бүхэн баруун бүс нутгийн цементийн хэрэглээг хангахаас гадна цаашид хил залгаа ОХУ, Казасктан улсад бүтээгдэхүүнээ эскпортлохоор ажиллаж байна.
Ховд эко цементийн үйлдвэр нь ногоон үйлдвэрлэлийг дэмжин ажиллах, эко үйлдвэрлэгч болох зорилго тавин ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ус ашиглахгүй бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулаад байна. Хуурай аргын бусад цементийн үйлдвэрүүд бороожуулагч буюу өндөр температуртай тоос агуулсан хийг даралтат усан хөшгөөр хөргөдөг. Энэ нь 1тн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 110л ус зарцуулдаг бол Ховд эко цементийн үйлдвэр нь тоос агуулсан хийг даралтат агаараар хөргөдөг тул ус хэрэглэдэггүй давуу талтай юм.
Ховд эко цементийн үйлдвэр нь үндэсний хэмжээний MNS стандартыг мөрдөхөөс гадна үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 45001:2018, чанарын менежментийн ISO 9001:2015 зэрэг олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Чанарын менежментийн тогтолцоо
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг менежментийн тогтолцоо
© 2024 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.