ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГРАН ПРИ – “ХОВД ЭКО ЦЕМЕНТ”

Монголын топ сэтгүүлүүдийн нэг People сэтгүүл салбар бүрийн онцлохуудыг нэр төртэйгээр зарлалаа.

Энэ жилийн хувьд Монголын Маркетинг менежментийн хүрээлэн хамтран зохион байгуулж, Монголын сайтын холбоо мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан юм. Нэгэн үдшийг 21 аймаг, 9 дүүргийн онцлох номинанациудын эздээс гадна улсын хэмжээний салбарын шилдэгүүд дуу хууртай өнгөрүүлсэн билээ.

“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ҮЙЛДВЭР  ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГРАН ПРИ ШАГНАЛ ХҮРТСЭН БИЛЭЭ. 

Монгол Улсынхаа баруун таван аймгийг эко цементээр бүрэн хангаж байгаа “Вестерн Холд” компанийн  “Ховд Эко Цемент” төслөөр бид бахархахгүй байхын аргагүй ээ. Ковид -19 цар тахлын хүндхэн жилүүдэд ихэнх байгууллагууд зогсонги байдалтай байсан хэдий ч “Ховд Эко Цемент” төслийн ажил тасралтгүй үргэлжилж байсныг онцлох хэрэгтэй. Үйлдвэрлэл ашиглалтад орсноор баруун бүсийн хувьд асуудал болоод байсан цементийн хэрэглээг бүрэн хангахаас гадна 350 орчим байнгын ажлын байр бий болж, шууд бусаар малчид , жижиг дунд үйлдвэрлэгчид, тээвэрчид гэхчилэн 3000 орчим иргэний орлогыг нэмэгдүүлж байгаа нэн чухал төсөл юм. Хоногт 1200-1300 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангана.

 

© 2024 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.