“Өнгүр буурч 2023” баруун бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах улсын уралдаанд “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” үйлдвэрийн хамт олон амжилттай оролцож багаараа Дэд байр эзэлж мөнгөн цомын эзэн боллоо

Баруун бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах улсын уралдаан зохион байгуулагдсан. Монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, идээ шүүсийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилтан, ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор 2023.05.11-2023.05.14-ний өдөр Баянхонгор аймагт Өнгүр Буурч-2023 тэмцээн амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд нийт 150 гаруй тогооч оролцсоноос “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” үйлдвэрийн баг хамт олон дараах амжилтуудыг гаргаад байна.

  • “Ховд эко цемент” үйлдвэрийн Ерөнхий тогооч- Б.Ууганцэцэг орчин үеийн монгол хоолны төрөлд- Тусгай байр , Орон нутгийн онцлогтой хоолны төрөлд – Тэргүүн байр
  • “Ховд эко цемент” үйлдвэрийн Ахлах тогооч- Д.Оюундэлгэр орчин үеийн монгол хоолны төрөлд- Дэд байр
  • “Ховд эко цемент” үйлдвэрийн Ахлах тогооч- А.Батбаатар- зоогийн газар, кафе хоолны төрөлд Дэд байр, Орчин үеийн монгол хоолны төрөлд- Гутгаар байр
  • “Ховд эко цемент” үйлдвэрийн тогооч П.Одончимэг хүүхдийн хоолны төрөлд Дэд байр тус тус эзэлж багийн төрөлд Дэд байр эзэлж мөнгөн цомын эзэн болсон байна. Амжилттай оролцсон нийт тогооч нартаа халуун баяр хүргэе.

 

© 2024 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.