Нийгэм цаг үе эрчимтэй даяаршиж, техник технологи тасралтгүй хөгжиж байгаа энэ цаг үед хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарч, аюулгүй үйл ажиллагаандаа чанарын удирдлагын ISO9001:2015 , Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоо ISO45001:2018 стандартуудыг амжилттай үйл ажиллагаандаа нэвтрүүлэн олон улсад итгэмжлэгдсэн баталгаажуулалтын гэрчилгээгээ 2024 оны 06 сарын 05-ны өдөр албан ёсоор “СЕРТИФИКАТ“-аа гардан авлаа
Монгол дахь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (ХЭМАБ) ба Менежментийн тогтолцооны Олон улсын стандартын (ISO) сургалт, баталгаажуулалтын тэргүүлэх байгууллага болох “ОШМИ КОНСАЛТИНГ”- аас зөвлөгөө авч хамтран ажиллаж баталгаажуулалтын аудитыг Австраль улсад төвтэй, олон улсын нэр хүндтэй TQCSI баталгаажуулалтын байгууллагын мэргэшсэн аудиторууд гүйцэтгэлээ. Дээрх менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр салбартаа чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэмээн тодорхойлогдож, үйлчлүүлэгч, худалдан авагч төдийгүй байгууллагынхаа боловсон хүчний эрүүл орчин, аюулгүй байдлыг хангасан, итгэл даахуйц компани гэдгийг олон улсын түвшинд баталж буй юм.
ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
Энэхүү олон улсын стандарт нь:
Чанарын удирдлагын тогтолцоо нь байгууллагыг чанартай холбогдуулан чиглүүлэх, хянах удирдлагын тогтолцоо юм.
Чанарт юу нөлөөлөх вэ?
Чанарын удирдлагын тогтолцоо нь дараах 4 үе шаттай бөгөөд тасралтгүй явагддаг.
Юуг, яаж хийхээ төлөвлөнө. Энэ нь хууль дүрмийн болон хэрэглэгчийн шаардлагад нийцэхүйц үйл явц, зорилтуудыг бий болгохыг хэлнэ.
Төлөвлөснөө хийнэ. Үйл явцуудыг хэрэгжүүлэхийг хэлнэ.
Төлөвлөсний дагуу явсан эсэхийг хянана. Үр дүнг хэмжих, задлан шинжлэхийг хэлнэ.
Үйл явцын гүйцэтгэлийг байнга сайжруулна.
ISO 45001:2018 ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
Ховд эко цемент үйлдвэр нь Монгол улсын 5 том цементийн үйлдвэрийн нэг бөгөөд хоногт 1200тн цемент, Жилд 250,000тн чулуунцар, 300,000тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид баруун 5 аймаг болон төвийн аймгуудын цементийн хэрэглээг хангахаас гадна цаашид хил залгаа ОХУ, Казакстан улсад бүтээгдэхүүнээ эскпортлохоор ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор баруун аймгуудад цементийн үнэ 54% хүртэл бууран барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, орон сууц худалдан авч буй, авахаар төлөвлөж буй иргэдэд өгөөж нь ирж байна. Мөн үйлдвэр шууд 350 ажлын байр, шууд бусаар 3000 ажлын байр бий болгосноор орон нутгийн малчид, тариаланч, тээвэрчин, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх найдвартай хөшүүрэг болж чадаж байгаа юм.
© 2024 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.