Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран анх удаа “Cement Expo 2025” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэ арга хэмжээгээр гадна, дотоодын цемент, барилгын салбарын манлайлагч, экспертүүд цуглаж, дэвшилтэт технологи, шилдэг туршлага, чанарын стандартыг танилцуулах, цаашлаад салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, бүтээн байгуулалтын ирээдүйг хэлэлцлээ.
Cement Expo 2025” арга хэмжээнд “Ховд эко цемент” үйлдвэр амжилттай оролцлоо. “Ховд эко цемент”-ийн үйлдвэр нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 171-р тогтоол, 2015 оны 335-р тогтоол болон 2016-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тусгасан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт Ховд аймагт дотоодын хэрэгцээг бүрэн хангах цементийн үйлдвэрийг байгуулах зорилтын хүрээнд төрийн бодлогоор хэрэгжсэн төсөл бөгөөд 2023 оны 04 сарын 21-нд албан ёсоор нээлтээ хийсэн үйлдвэр.
“Ховд эко цемент” үйлдвэр нь баруун бүсийн цементийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай бөгөөд хоногт 1000 тн чулуунцар, 1200 тн цемент үйлдвэрлэж байна . Байгаль орчинд ээлтэй хуурай аргын дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн тус үйлдвэр нь эрчим хүчний зарцуулалт багатай, байгаль орчинд хүлэмжийн хий ялгаруулдаггүй, үйлдвэрлэлээс технологийн хог хаягдал гаргадаггүй зэрэг олон давуу талтайн дээр 350 хүнийг шууд ажлын байраар ханган ажиллаж байгаагаас гадна хэрэгцээт бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг малчид, тариаланчид, ЖДҮ эрхлэгч, бизнес эрхлэгчээс авч хамтран ажиллаж шууд бус 3000 гаруй ажлын байрыг бий болгон ажиллаж баруун бүсийн хөдөлмөрийн зах зээлийг хангаж байгаа үйлдвэр юм.
Мэргэжилтэй боловсон хүчнүүдээ ч баруун бүсийн сургалтын бааз болох Ховд их сургууль болон Ховд МСҮТ-с хангаж байгаа нь залуус шууд ажлын байранд гарч байгаа таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Баруун бүсийнхээ төв цэгт түүхий эдийн арвин нөөцөө түшиглэн байгуулагдсан “Ховд экоцемент” үйлдвэр нь баруун бүсдээ өрнөх томоохон бүтээн байгуулалтуудад шаардлагатай цементийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна ОХУ руу экспортлоход хамгийн ойр байршилтай экспортыг дэмжих бодлогын гол түлхүүр байж чадах үйлдвэр юм. ХӨГЖЛИЙН ЗҮТГҮҮР ИРЭЭДҮЙН ХҮЧ болсон “Ховд эко цемент” үйлдвэр бүсчилсэн хөгжлийн гол үндэс суурь болж үйл ажиллагаагаа тэлсээр байна.
© 2025 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.