Хүний нөөц

Ховд эко цементийн үйлдвэр ажилтан танд санал болгох үнэ цэн:

  • Байгууллагын эрүүл зөв соёл, ажлын таатай орчин нөхцөл
  • Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болон хамтран ажиллах боломж
  • Шинэ үйлдвэр, шинэ хамт олон
  • Өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал, ахиж дэвших ижил тэгш боломж
  • Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломж

Хүний нөөцийн бодлого

Компанийн үнэт зүйлс, эрхэм зорилго, зорилт, стратегид нийцүүлэн, ажлын бүтээмж , үр ашгийг нэмэгдүүлэхэд сэтгэл зүтгэлтэй, чадварлаг ажилтнууд хамгийн чухал.  Ажилтныг оновчтой сонгож, сурган хөгжүүлж өндөр мэдлэг боловсрол, ур чадвар, зөв хандлагатай ажиллагсдаар багаа бүрдүүлэн, гүйцэтгэлийг нь шударгаар үнэлж, өрсөлдөхүйц цалинтай, сэтгэл ханамжтай хүчирхэг хамт олныг бий болгоход манай хүний нөөцийн бодлого оршино.

 

Сонгон шалгаруулалтын ажиллагаа

Сонгон шалгаруулалтын үе шат нь ажлын байранд ажилтан авах, нэгж хэлтсийн захиалгаас эхэлдэг.  Бид сонгон шалгаруулах үйл ажиллагаандаа ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил тэгш боломж олгож, шударга ил тод байдлыг баримталдаг.

Захиалгын дагуу бид нээлттэй ажлын байрны зарыг компанийн цахим хуудас, www.zangia.mn цахим хуудас, олон улсын болон Монгол улсын ажил зуучлалын байгууллагууд болон орон нутагт нээлттэй ажлын байрыг зарлах бүх сувагт хандаж байршуулдаг.

Анкет хүлээн авах

Шалгаруулалт хийх

Анхан шатны ярилцлага

Нэгжийн удирдлага ярилцлага

Ажлын санал тавих

Ажилтан сонгон шалгаруулах

Вестерн Холд ХХК нь ажилтан сонгон шалгаруулахдаа ямагт нээлттэй бодлогыг баримталдаг. Ажилтны ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлага, дадлага, ёс зүйн байдал зэргийг харгалзан үзэж тухайн ажлын байранд шалгаруулж авна.

 

ШИНЭ ҮЙЛДВЭР-ШИНЭ ХАМТ ОЛОН

© 2024 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.