Мэндчилгээ

Сайн байцгаана уу?

Ховд эко цементийн үйлдвэрийн албан ёсны цахим хуудсанд та бүхэн тавтай морилно уу.

Монгол хүний оюун ухаан, ур чадвар, сэтгэл шингэсэн баруун бүсийн “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” үйлдвэрийг сонгон хамтран ажиллаж байгаа эрхэм хүндэт хамт олон, биднийг дэмжин хамтран ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага та бүгдийн амар мэндийг эрэн мэндчилье.

Нийгэм цаг үе эрчимтэй даяаршиж, техник технологи тасралтгүй хөгжиж байгаа энэ цаг үед хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарч, аюулгүй ажиллагааг эрхэмлэн, үйл ажиллагаандаа чанарын удирдлагын ISO9001, аюулгүй ажиллагааны ISO45001 стандартуудыг амжилттай нэвтрүүлж, дадал болгон нутагшуулж чадсанаар хүрээлэн буй орчинд ээлтэй, хуурай аргын технологиор олон улсын чанарт бүрэн нийцсэн цементийг үйлдвэрлэж эхлээд байгаагаа та бүхэнтэй хуваалцахад таатай байна.

Ийнхүү бүрэн автомат үйлдвэр маань ашиглалтад орсноор баруун бүсийн бүтээн байгуулалтууд хурдсаж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, орон сууцны барилгууд цаашлаад аж үйлдвэрийн томоохон төслүүд богино хугацаанд сүндэрлэн босож, нутагтаа эзэн нь болж илүү сайхан амьдрах ирээдүйг цогцлоож чадах ба энэхүү бүрдүүлэх тулгуур нь ТА БИД ХАМТДАА байна гэдэгт эргэлзэлгүй итгэж байна. Бидний дараагийн зорилт бол МОНГОЛ чанарыг Дэлхийн тавцанд гаргах бөгөөд Монгол инженерүүдийн ур ухаан, Монгол орны эрдэс баялаг Олон улсад гайхагдах мөч ойрхон байхын ерөөл өргөе.

“Вестерн Холд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

© 2024 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.