Түүхэн замнал

“Вестерн Холд” ХХК нь Ховд аймагт модон эдлэлийн 1 цех, Төмөр бетон эдлэлийн үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа 2008 оноос эхлэн явуулж барилга угсралтын үндсэн материал түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь бүтээн байгуулалтын ажлыг найдвартай, чанартай хийж гүйцэтгэх нэг нөхцлийг бүрдүүлсэн юм. Бизнесийнхээ цар хүрээг олон чиглэлд өргөжүүлж, үйлдвэрийн хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэн 2019 оноос эхлэн Баруун бүс нутагт Ховд эко цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг барьж байгуулан үйл ажиллагаагаа тэлэн ажиллаж байна.

2023

04-р сарын 21-нд албан ёсоор нээлтээ хийж, үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллан цемент үйлдвэрлэж байна

2022

Үйлдвэрийн зүрх болсон Эргэх зуухаа галлаж, анхны цементээ үйлдвэрлэлээ

2020-2021

Үйлдвэрийн бүтээн байгуулалт 2020-2022 он хүртэл цар тахлын үед нэг ч өдөр зогсолтгүйгээр эрчимтэй өрнөж байв.

2019

05-р сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ховд эко цемент”-ийн төслийн шав тавьж, Баруун бүсийн хөгжлийн тулгуур болсон их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв.

2016

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ховд эко цемент”-ийн үйлдвэрийг барих зорилт тусгагдав.

2015

Монгол Улсын Засгийн газрын 335-р тогтоолоор Ховд аймгийн Буянт сумын нутагт 250 000т цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахыг дэмжив.

2012

Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын 171 дүгээр тогтоолоор хүн амын суурьшил, барилгажилтын хэтийн төлөвтэй уялдуулан Баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулахаар тусгав.

2008

Вестерн Холд ХХК-г үүсгэн байгуулав.

© 2024 он. Ховд Экоцемент. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.